.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ОРОН НУТГИЙН ӨМЧИД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

 “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн хяналт шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу байгаа цөөнгүй зөрчил илэрчээ. 

Тодруулбал, тус газрын дансанд бүртгэлтэй 28 тээврийн хэрэгслээс 11-ийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан. Мөн хугацаа дуусаагүй зарим тээврийн хэрэгсэл нь 2016, 2017, 2018 оноос хойш эвдэрч, ашиглагдаагүй байна. Нэг ёсондоо хөрөнгийн ашиглалтыг сайжруулах менежментийн талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас юу ч хийж ажиллаагүй байна гэсэн дүн гарчээ. 

Энэ талаар өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцуулсан юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар тэрээр мэдээлсэн юм

New layer...
New layer...